Saturday, December 29, 2012

Урсана, Урсана



Амьсгал урсана,
Нулимс урсана,
Амь урсана,
Алаг зүрх нь урсана,
Аав урсана,
Ээж урсана,
Аялгуу урсана,
Анир үгүй урсана,
Алчуур урсана,
Агшин урсана,
Алхаа урсана,
Адил бүхэн урсана,
Амт урсана,
Араатан урсана,
Айлчид урсана,
Амраг урсана,
Аллага урсана,
Алуулсан хүн нь ч урсана,
Урсгал дагуух ертөнцийн
Урсгал өөрөө урсана,
Цалгина,
Цангана.
12.05.01    

Wednesday, December 19, 2012

♥ i'm free at last..

~нулимстай нүдний зүүд буюу анимист дуулал / 11

11 оны эхээр цуврал абстракт ажлууд гаргаж байсан. тэдний эхний хэсэг болох "тв- үзэгдэх орчин хянагч, 1-р бүлэг" -с орууллаа.

+ chamaig uyahui,
halamjit hani -1

2

1

ХХХ
~дуу хураагуур

~аль нь ?

~ингээд  чи
үзэсгэлэнтэй боллоо

~зун

Tuesday, December 18, 2012

өдрүүд-бороо-өдрүүд-бороо- бороо-бороо-бороо

тог..
зуны өглөө.
 тухайн үед бацаан л байсан ах, эгч нартайгаа зуслангийн баруун доод буланд байдаг худагнаас ус авахаар цөмөөрөө явцгаасан.
хувин дүүрэн ус даах хэмжээгээрээ барьсан бидний дээрээс хувинтай ус маань асгарчихвуу гэлтэй хүчтэй бороо гэнэт шаагичихлаа. бүгд л усаа хаяцгаагаад ойрхон саравч руу гүйлдэн ороход том ах маань шууд л цамцаа тайлаад хамгийн бага дүүг маань ороогоод гэрлүү гүйчихэж билээ. бусад нь ч яахав хэрхэн бороо ширүүсч, бидэнлүү цутган норгохыг мэдрэхийн сацуу намжихыг нь хүлээн саравчны буланд бөөрөөрөө шахалдан сууцгаасан.
 ганцаараа дүүг аваад цээж нүцгэн гүйчихсэн ахыгаа нэг л сонин хармалмаар сэтгэгдэл төрж билээ..
тог..
тог...
тэр өглөө бид хоёул шүхэргүй гарсан. урдхан талд явж байсан хүний шүхрийг булааж цугтчихаад байшингийн буланд амьсгаагаа дарч зогсонгоо хичнээн их инээсэн гээ. дараа нь удаан гэгч нь үнсэлцсэн. бие шалба норчихсон, үснээс чинь ямарваа нэгэн гэрэл сацарч, чи минь миний нүүрэнд хүрэн бороон дуслуудыг арчихдаа "хайртыгаа өдөржин уйлуулчихлаа.." гэж билээ. би ч пэс хийтэл инээд алдсан. 
жаргалтайгаар уйлж бас болдог байх нь, 
бүр бүтэн өдөржин шүү!
тог..
тог...
тог...
нэнси синатра сонсонгоо нөгөө хэн гуайг татан өдөржин цонхоор ширтэн элийрч суусан. дотор ямарваа нэгэн халгисан бодолгүй, харын сэтгэлгүй атлаа хачин их романтик байсан үе. юу ч бодсон санж, хаа нэгтээ өөр нэгэн шүхэргүй бороогоор зугаалан, цэцэг таслаж, хаа нэгтээ огт өөр нэгэн  нар мандахын үест алтан гадаст  уусан шингэж байсан биз. гэхдээ юу юунаас илүүтэй нөгөө хэн гуайн суунаглаан бүрхэг өдөр хоёрын хачин сайхан эвцэлдэхийг ээ.. 
яг тэр гуниглалд л үүрд үлдчихмээр..
тог...
тог....
тог...
тог......
эгч бид хоёр борооноос хорогдон гэрийн ойролцоох саравчинд удаан суусан. нэг нь тэнд, нөгөө нь тэнд. хоёр сандал дээр тэгнэж хэвтэчихээд л бороо зогсохыг чимээгүйхэн хүлээсэн. удалгүй бүрэнхий ч дөхөж, бороо ч түр амсхийх шиг болсон. бид дээвэр тогших чимээ дуулдхаа болих үест саравчнаас гартал үүлсийн чөлөөнөө хоёр давхцсан солонго татчихсан байсан. бид тэр солонгыг хараад удаан хүсч байсан бэлгээ авсан хүүхдүүд шиг л дэвхцэн баярласан..
солонго! соооолонго ооо!!!
 миний эгч инээхээрээ их хөөрхөн ..
тог..
тог..
тог...
тог..
тог....
       ..гээд шүхэртэй түүнийг тэврээд удаан норсон.. тэр өөрийн илчээрээ намайг хэсэг дулаацуулснаа гэнэтхэн л, 
 - бага байхад цонхоор бороонд тэврэлдээд зогсож буй хүмүүсийг хараад ямар тэнэг юм, дулаан газарт орохынхоо оронд юундаа ингээд зогсоод байдаг байна аа гэж дандаа боддог байлаа..
  -хэхэ, тэгээд яах гэж зогсдогыг нь ойлгосон уу?
 (тэврээд налсан чигтээ асуув)
      - ойлгочих шиг л боллоо.. 
 (өндийн харвал нэг л ичингүйрсэн царай) 
     (тэр хэсэг чимээгүй байснаа)
        -.. ингээд тэврээд зогсохоор гэрт байснаас илүү дулаахан байдаг юм байна аа..
(инээмсэглэл,
..ээ, винни-пуххан минь дээ..) 
тог..
тог..
тог...
тог..
тог....
тог....
таван утастай гитараар дүү балбаж өгч байна. өөрөө зохиосон дуугаа дуулна. 
singer-song-writer. үг нь нэг иймэрхүү:
     бороо чи битгий орооч дээ,
    чамайг орохоор би даараад байх юм аа,
     бороо чи битгий уйлаач дээ,
     чамайг уйлахаар хүмүүс уйлаад байх юм аа,
     бороо чи ер нь яваад өг л дөө,
     нараа чи үүлний цаанаас гараад ирээч дээ,
     энэ бороо намайг гадаа гаргуулахгүй байна,
     нараа чи үүлний цаанаас гараад ирээч дээ,
     энэ бороо намайг дааруулаад байнааа
     аааа- аааа - аааа -аааа- ааааааа- бороо !
тог..
тог..
тог...
тог..
тог....
тог..
тог..
тог...
тог..
тог....
тог..
тог..
тог...
тог..
тог....
тог..
тог..
тог...
тог..
тог....
      хувцас хатахгүй хэцүү,
       хэц гадаа
      цээж нүцгэн,
      хэсэгхэн норох, 
     ертөнцийн анирт нэгдэн...

Thursday, December 13, 2012

амьсгалыг минь цантуулаач, нүдэн дээр минь будраач..


Д.Нямсүрэн : Би цас болно

Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно...

~хийлийн чихраан..


~ тайтгарал
 ~улаан цэцэг

~ уучилсан

~сэтгэл

Tuesday, December 11, 2012

муна үхсэн.. ингээд л чи алчихсан.. чамдаа бичих захидал..

Гараа дэлгээч, 

нүүрэн дээр минь шөнө асгарч байна.

энэ шөнө л дуусчихвал би ахин амилах гээд байна..  

гарт чинь намайг амилуулах шидэт үр бий. чи дэлгэхээсээ айсан. 
айдас чинь хаврын хур адил, тэр хур дор би хичнээн мянганыг дуу аялан өнгөрүүлэв.. чамд хэзээд дуулах мэт сонсогддог асан тэр л аялгуунууд үнэндээ түг түмэн хашхираан, санаа алдалтын цоморлиг байсан..

цээжнээс минь алтан өнгөт утас хөвөрч, тэр утсаар бид шөнөжин зүү сүвэлж тоглодогсон.. 
ямар ч ялагч үгүй бидний наадаанд яриа, шуугиан, чимээний аль аль нь үгүй.. аниргүй дунд бид биесээ тэмтэрдэг. бидний нэвтрэлцэх хэл. ямар ч үг хэрэггүй..

бороо ахиад л жингэнээд эхэллээ. цонхон дор мөнхийн горхи урсч, чи сөхөрч суугаад тэр горхиноос алгандаа хумин, амандаа юу ч юм үглэн цааш авч одсон. харуй бүрий. бүрий харуй.. харагдаагүй л байх тэр миний цусаар угаагдсан горхи .. харуулахыг ч би хүсэхгүй.. чи өгүүлэшгүй эмзэг.. 

надад сүүдрээ үзүүлээч.. хэсэгхэн ч атугай тэмтрэе.. 
магад би чиний сүүдэрт нэвтрэн шингэж үл үзэгдэм хоёр сүүдэр болон явах зам бүрийг чинь илж үзэх байсан ч юм билүү.. хэн мэдхэв дээ.. хэн мэдхэв..

Үүр цайж байна.. алга чинь аанай л атгаастай..

яагаад чи нарнаас баяр баясалыг авч, би саранд тайшвран зүүрмэглэдэг байсныг, яагаад чи амьдралд тэгтлээ шунаж, би үхлийг амраг шигээ санадаг байсныг ..яагаад хоёулаа нэгнээ өөрчлөхийг тэгтлээ их адгасныг, тэгээд ер бүтээгүйдээ тэмцэх хүслээ унтраасныг, дэргэдээс чинь үүрд ниссэн тэр мөчид дэлгээд мэдэх биз ээ.. 

Муна үхчихсэн. Цагаан үхэл. Цааз. Харуусал- Үгүй. Хайр-тай -Үгүй.


Sunday, December 9, 2012

Moonassi

 Daehyun Kim (Мөн Мoonassi нэрээрээ танил болсон)


Сөүлд төрсөн, Венад амьдардаг. Түүний бэхэн болоод "үзгэн" ажлууд үнэндээ л солиоруулж байна.
Бурханы эрэл болоод буддын гүн ухааныг маш энгийн хэдхэн зурлагаар  ..



Сонсохыг сонсохуй

Гэрэл, Харанхуй

Цаг хугацаа

Нулимсны уралдаан

Хөшгөн зурлага

сэтгэлээ үлээхүй

Эго чинь томроод л, томроод л байх юм..

Мартин дүүрэн нүүр

Хүссэн мөчдөө бороог би дууддаг

 Reedbeds хамтлагийн 'Basement Grotto' цомгийн хавтасны  зураг болсон.
http://reedbeds.bandcamp.com/track/the-rain-comes-whenever-i-wish 

Замбуулинг хөндлөн..

( үнэн жаргацан хоёр.. бараг л атаархмаар хэхэ )
moonassi

..Хэсэгхэн дурсамж л үнэ цэнэтэй. 

Хэсэгхээн? тэгээд хэсэгхэний хэсэг нь хаачих юм, бас тэр хэсгийн хэсэг, бас яагаав тэгэхэд тэгсэн тэр хэсэг, тэгээд тэнд үлдээсэн тэр хэсгүүдийн хэсэг, бас тэр хэсгүүдээс гаднах бусад нь..

Одоо чиний санал болгох бүхэн завхай янхны нулимс адил, зэвхий даасан бороотой өдрийн үүлсийн чөлөөний багахан цэлмэлт адил, ажилч хичээнгүй талхчны өдрийн орлогын ул мөр болох нойлд үлдээсэн нойтон хар зуурмаг адил.. Ямар ч .. Хэрэг.. Үгүй.. 

тэр инээмсэглэв. тэр дандаа ийн учир битүүлэг инээмсэглэдэг. яг л бүхнийг мэдэж байгаа ч үзэгчийг өөрөө учрыг нь олохыг хүлээх илбэчин шиг л.. харин түүнийг ингэж инээмсэглэх бүр би хачин их үймэрч, ямар нэгэн зүйл буруу хэлсэн бяцхан хүү мэт мэдрэмжинд автдаг..

Дуу дуулаад ч нэмэр алга.. Дурла гэл үү чи ? Дурлаад намайг эдгэнэ гэж чи хэлсэн. Би дурлаа биз дээ чамд, одоо надруу өнгий! Хэрхэн эдгэсэнийг минь хар ! Онгичуулсан ундуй өдрүүд дунд итгэл гэгчийг нэгэнтээ  үлээчихсэн, бээрээд хөшчихсөн хөгшин эрийг л чи олж харна. Тэрний нүд үү, тэсэхийн аргагүй хоосон, басхүү тэр хоосонд нь амар амгалангийн өчүүхэн ч гялбаа үгүй, үрчлээтэн нулимсандаа доод зовхи нь түлэгдэх шахсан амьгүй эр! чи намайг яаж орхисноо хар л даа.. 

тэр буруу хараад суучихав. араас нь очиж тэвэрмээр.. үгүй байз, чи минь санаа алдаад байна уу даа, чамайг санаа алдах бүр цээжнээс чинь тас хар дальт шувуу дэрхийн нисдэг. тэгээд өрөөн дундуур тэсхийн аргагүй хачин их нам гүмээр нисээд л байдаг..

Гуйя, сөхрөе чамдаа.. зүүдээр минь бүү элэглээч, энэ зүүднүүд миний хагас солиорлын аятайхан өглөөний зууш болж түүгээр нь би шахмал эм үйлдвэрлэж эдгээр эрүүлчүүдэд тарааж өгөхөөр болоод байна. Чи дуулж байна уу! Би эмийн үйлдвэрлэл эрхлэнэ. тэгээд захирал нь болоод өдөр бүр чамдаа янз бүрийн эмээр хэлхсэн цэцгэн хэлбэртэй баглаа илгээнэ. Эсвэл чимээгүйхнээр үүдэн дээр чинь үлдээнэ. Бас яаж зүгээр байхав, хонхыг чинь дараад зугатана. Гарч ирэх чимээнээр чинь пижигнэтэл гүйгээд арилж өгнө дөө.. Хэ ХЭ ХЭ

тэр уйлаад байх шиг. мөр нь үл мэдэгхэн чичирхийлж... чамайг уйлах үест  тэнгэр яагаад цэлмэчихдгийг, нүдэн дотор чинь гүнээс гүн тэнгисийн давалгаа үүсч, тэр давалгааг залгилсан би вээр хэрхэн хатаж, чамаар ундаасдагыг минь мэдэх үү? чиний нулимс шорвогших тусам  хоолойндоо углах ямар нэгэн уяа хаймаар болох юм..


Гарт минь хүрэх гээд үз л дээ, хүч минь нэгэнт дууссан. Эрэл ч бас.. Хүсэл ч..
Одоо надаас хулгайлж болох юм -очоогүй цаг хугацаа.. Харамгүй өгөхөд бэлэн байна. Би ч бас дажгүй өглөгч новш шүү..

тэр над руу зөөлхөнөөр ширтлээ. ингэж харах бүрийд нүд рүү чинь хальт гишгээд л живчих шиг болж, хурууныхаа өндөг, арьсныхаа ширхэг бүрээр алтадсан нүүрэнд тань хүрэхийг тэсгэлгүй хүсдэгсэн.. яагаад над руу ширтэх бүрт чинь би хэвлийгээрээ явагч харанхуй нүхэнд амьдардаг ямарваа нэгэн бусдын цогцсоор хооллогч шавьжирхуу мэдрэмж төрдөг юм бол..харин чи.. гэрэлтээд л гэрэлтээд л, заримдаа би сохорч байна уу даа гэж хүртэл боддог. сохрохыг хүмүүс харанхуйгаар төсөөлдөг. үнэндээ энэ чинь эцэс төгсгөлгүй гэрэлд алхахын л нэр шүү дээ..

Үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
Ааааааааааааааааааааааааааааааааа
Ааааааааааааааүүүүүүүүүүүүүүүү!

Даарч байна, хамаа алга, арилаад өгөхөд бэлэн. Бидний хийсэн нүгэл цуурайнаас эхтэйгээс хойш. Энэ хаа ч дагана. Би зайллаа. Эргэж ирэхгүй шүү! Битгий хүлээгээд нүдээ ширгээчихээрэй! Ирнээ гэж гонж, мэдэв үү!!

тэр чимээгүйхэн замхарч байна.. эхлээд хуруу, цээж, миний хайрладаг жижигхээн мэнгэтэй хүзүү, бас чангахан хүрэхээсээ ч эмээдэг турьхан хөл, биеийн чинь бүх л хэсэг бараг үзэгдэхээ больж эхлэж байна. гагц нүдээ чи зөөлхөн аньчихаад, царай чинь урьдын л  адил хэтэрхий атаархам тайвнаар агаартай нэгдэж байна..

Энэ бүхнийг урьд нь харж байлуу, эсвэл чи оронд минь байлуу, цөхөрч үлдсэн нь би юм уу, чи юм уу? бид ер нь яах гэж энд..


Үүр цайж үзэгдэл бүхэн сарнин одоно. Гагц, цуурай л үлдэнэ..   
цуууурай ай ай ай ай ай..


                      ~   http://kellymoran.bandcamp.com/track/moonassi-2   ~






Saturday, December 8, 2012

~sitting figure vol.1




Сууж буй хүний биеийн галбираас хэлбэрийн өөр гажилтуудыг гаргахаар зорьсон цуврал ажлууд..
 ~ Zip
~Урсгал
                                          
~Явган сандал

~ Үүр 
                                          
~ Урц


Х-о-о-с-о-н

Өөрийн гэрэл зураг болоод эрээчсэн зүйлсээ тэмдэглэх нэгэн блог нээхээр шийдлээ.
..тэ..тэ..тэ..тэ..тэгээд урлаг -
түүнтэй уялдаатай  "бусдын" зүйлсээс аль үзэсгэлэнтэйг нь, аль шилмэлийг нь, аль жинхэнийг нь басхүү аль часхийсэн амттайг нь олж илрүүлэх болно.
.
.
чшшш. ..
бороо шаагиад хэдийн эхэлчихэж ..
.
.
.
.