Sunday, January 20, 2013

үүр хаяарахын цагт



..гөлөглөх гэж буй мөчирс
хэвлийдээ буцахуй..

Цагийг бид үрдэггүй, элээдэггүй, тэр зүгээр л байдаг. Бид өөрснөө л тэр дунд нь өчнөөн хувирч, царцаж басхүү урсдаг.

Олон жилийн дараа сая л нэг амьсгалаа чагналаа. Нэг үгээр хэлэхэд анх удаа амьсгалж  үзлээ.

Модод дүүрэн төгөл. Горхитой, үл мэдэгхэн манантай. Тэнд үлдчихсэн.. Одоо хэн ч намайг олохгүй. Гоё доо..

Аньсган завсар хавчуулаастай гэрэл, залгиад залгиад нэмэргүй. Хацарт мөрөө үлдээж.. Сахиллаггүй хог!

Бүгд л өнө мөнхийн зүйлсийг хаа нэгтээгээс тэмтчиж, аман дотроо бувтнах авч, ачир дээрээ нэг зэрэглээнээс нөгөө рүү хий самардхаас цаашгүй..
Аа, гэхдээ мөнхийн агшин л лав байх юм. Яг л зуурдынх шиг..

Амьгүй хотын дээгүүр элих хэрээс.

мянга мянган солиотнуудыг өвөр дээрээ нойрсуулах байгаль- нигүүлсэл

/13.1.19.Богд уулl/

Sunday, January 6, 2013

~where r u going ?


..Бараг 3 жилийн өмнөөс л хөлөнд дурлаж эхлэсэн. Одоо ч хэвээрээ..
Эдгээр зургууд миний хөлний цуглуулгын нэгээхэн хэсгүүд.. Хөл бүрээс өөрсдийнх нь түүхийг асуу.. тэд хариулна.

...Хааяахан нэг өндөр өсгийт өмсчихөөд гудамжаар тогшуулахад хамаг бие цэгцрээд л, огтоос  танихгүй нэгэн болчихсон мэт алхаа гишгээ ч огцом хувирна.. Өө, тэгээд дээр нь шүхэр атгачихсан байвал уу.. ниссэнтэй л ижил шүү дээ.. 
Эмэгтэй хүний хөл зүгээр байгаагаараа л хэзээд тачаангуй харагддаг. Бараг биеийнх нь хамгийн гайхалтай хэсэг нь ч байж болох.. 




~Хайр

~l'amour, et le jazz

~хараахан гуничахаагүй байна !




~ Бороог хүлээхүй

1960'

~ Хөх цэцэгс 

~ Зүүдний аялал

~Хүлээсээс гарах мөч..



..удахгүй хавар ирж, нимгэхэн шилэн оймстой олон хөлөөр
 нүдээ хужирлах нь .. мммм...Ёстой гоё !