Sunday, January 20, 2013

үүр хаяарахын цагт



..гөлөглөх гэж буй мөчирс
хэвлийдээ буцахуй..

Цагийг бид үрдэггүй, элээдэггүй, тэр зүгээр л байдаг. Бид өөрснөө л тэр дунд нь өчнөөн хувирч, царцаж басхүү урсдаг.

Олон жилийн дараа сая л нэг амьсгалаа чагналаа. Нэг үгээр хэлэхэд анх удаа амьсгалж  үзлээ.

Модод дүүрэн төгөл. Горхитой, үл мэдэгхэн манантай. Тэнд үлдчихсэн.. Одоо хэн ч намайг олохгүй. Гоё доо..

Аньсган завсар хавчуулаастай гэрэл, залгиад залгиад нэмэргүй. Хацарт мөрөө үлдээж.. Сахиллаггүй хог!

Бүгд л өнө мөнхийн зүйлсийг хаа нэгтээгээс тэмтчиж, аман дотроо бувтнах авч, ачир дээрээ нэг зэрэглээнээс нөгөө рүү хий самардхаас цаашгүй..
Аа, гэхдээ мөнхийн агшин л лав байх юм. Яг л зуурдынх шиг..

Амьгүй хотын дээгүүр элих хэрээс.

мянга мянган солиотнуудыг өвөр дээрээ нойрсуулах байгаль- нигүүлсэл

/13.1.19.Богд уулl/

No comments:

Post a Comment