Куросава: Олоон олон жилийн өмнө (яг хэзээг нь санахгүй байна) Cinémathèque Française-н Хенри Ланглуа надад өнгөт филм хийхийг санал болгосон юм. Тэр надад Эйзенштейны Догшин Иваныг үзүүлээд, "Хар даа, үүнийг тэр маш олон жил хийж байна. Үр дүн нь ч давгүй байна. Чи оролдоод үзэх хэрэгтэй" гэв. Гэхдээ тухайн үед өнгөт кино миний илэрхийллийг гүйцээж чадахгүй мэт санагдаж байв. Тиймдээ ч хар цагаан кино хийсээр байсан юм. Би Хенригийн санааг тусган авч, өөрөө ч туршиж үзэхээр шийдэн Dodes’kaden -г хийсэн. Тэр бол миний анхны өнгөт бүтээл. Өнгийг хэрэглэж эхлэснээрээ олон илэрхийлэл өмнө минь дэлгэгдэх болсон.


No comments:
Post a Comment