Tuesday, December 18, 2012

өдрүүд-бороо-өдрүүд-бороо- бороо-бороо-бороо

тог..
зуны өглөө.
 тухайн үед бацаан л байсан ах, эгч нартайгаа зуслангийн баруун доод буланд байдаг худагнаас ус авахаар цөмөөрөө явцгаасан.
хувин дүүрэн ус даах хэмжээгээрээ барьсан бидний дээрээс хувинтай ус маань асгарчихвуу гэлтэй хүчтэй бороо гэнэт шаагичихлаа. бүгд л усаа хаяцгаагаад ойрхон саравч руу гүйлдэн ороход том ах маань шууд л цамцаа тайлаад хамгийн бага дүүг маань ороогоод гэрлүү гүйчихэж билээ. бусад нь ч яахав хэрхэн бороо ширүүсч, бидэнлүү цутган норгохыг мэдрэхийн сацуу намжихыг нь хүлээн саравчны буланд бөөрөөрөө шахалдан сууцгаасан.
 ганцаараа дүүг аваад цээж нүцгэн гүйчихсэн ахыгаа нэг л сонин хармалмаар сэтгэгдэл төрж билээ..
тог..
тог...
тэр өглөө бид хоёул шүхэргүй гарсан. урдхан талд явж байсан хүний шүхрийг булааж цугтчихаад байшингийн буланд амьсгаагаа дарч зогсонгоо хичнээн их инээсэн гээ. дараа нь удаан гэгч нь үнсэлцсэн. бие шалба норчихсон, үснээс чинь ямарваа нэгэн гэрэл сацарч, чи минь миний нүүрэнд хүрэн бороон дуслуудыг арчихдаа "хайртыгаа өдөржин уйлуулчихлаа.." гэж билээ. би ч пэс хийтэл инээд алдсан. 
жаргалтайгаар уйлж бас болдог байх нь, 
бүр бүтэн өдөржин шүү!
тог..
тог...
тог...
нэнси синатра сонсонгоо нөгөө хэн гуайг татан өдөржин цонхоор ширтэн элийрч суусан. дотор ямарваа нэгэн халгисан бодолгүй, харын сэтгэлгүй атлаа хачин их романтик байсан үе. юу ч бодсон санж, хаа нэгтээ өөр нэгэн шүхэргүй бороогоор зугаалан, цэцэг таслаж, хаа нэгтээ огт өөр нэгэн  нар мандахын үест алтан гадаст  уусан шингэж байсан биз. гэхдээ юу юунаас илүүтэй нөгөө хэн гуайн суунаглаан бүрхэг өдөр хоёрын хачин сайхан эвцэлдэхийг ээ.. 
яг тэр гуниглалд л үүрд үлдчихмээр..
тог...
тог....
тог...
тог......
эгч бид хоёр борооноос хорогдон гэрийн ойролцоох саравчинд удаан суусан. нэг нь тэнд, нөгөө нь тэнд. хоёр сандал дээр тэгнэж хэвтэчихээд л бороо зогсохыг чимээгүйхэн хүлээсэн. удалгүй бүрэнхий ч дөхөж, бороо ч түр амсхийх шиг болсон. бид дээвэр тогших чимээ дуулдхаа болих үест саравчнаас гартал үүлсийн чөлөөнөө хоёр давхцсан солонго татчихсан байсан. бид тэр солонгыг хараад удаан хүсч байсан бэлгээ авсан хүүхдүүд шиг л дэвхцэн баярласан..
солонго! соооолонго ооо!!!
 миний эгч инээхээрээ их хөөрхөн ..
тог..
тог..
тог...
тог..
тог....
       ..гээд шүхэртэй түүнийг тэврээд удаан норсон.. тэр өөрийн илчээрээ намайг хэсэг дулаацуулснаа гэнэтхэн л, 
 - бага байхад цонхоор бороонд тэврэлдээд зогсож буй хүмүүсийг хараад ямар тэнэг юм, дулаан газарт орохынхоо оронд юундаа ингээд зогсоод байдаг байна аа гэж дандаа боддог байлаа..
  -хэхэ, тэгээд яах гэж зогсдогыг нь ойлгосон уу?
 (тэврээд налсан чигтээ асуув)
      - ойлгочих шиг л боллоо.. 
 (өндийн харвал нэг л ичингүйрсэн царай) 
     (тэр хэсэг чимээгүй байснаа)
        -.. ингээд тэврээд зогсохоор гэрт байснаас илүү дулаахан байдаг юм байна аа..
(инээмсэглэл,
..ээ, винни-пуххан минь дээ..) 
тог..
тог..
тог...
тог..
тог....
тог....
таван утастай гитараар дүү балбаж өгч байна. өөрөө зохиосон дуугаа дуулна. 
singer-song-writer. үг нь нэг иймэрхүү:
     бороо чи битгий орооч дээ,
    чамайг орохоор би даараад байх юм аа,
     бороо чи битгий уйлаач дээ,
     чамайг уйлахаар хүмүүс уйлаад байх юм аа,
     бороо чи ер нь яваад өг л дөө,
     нараа чи үүлний цаанаас гараад ирээч дээ,
     энэ бороо намайг гадаа гаргуулахгүй байна,
     нараа чи үүлний цаанаас гараад ирээч дээ,
     энэ бороо намайг дааруулаад байнааа
     аааа- аааа - аааа -аааа- ааааааа- бороо !
тог..
тог..
тог...
тог..
тог....
тог..
тог..
тог...
тог..
тог....
тог..
тог..
тог...
тог..
тог....
тог..
тог..
тог...
тог..
тог....
      хувцас хатахгүй хэцүү,
       хэц гадаа
      цээж нүцгэн,
      хэсэгхэн норох, 
     ертөнцийн анирт нэгдэн...

No comments:

Post a Comment