Sunday, December 9, 2012

..Хэсэгхэн дурсамж л үнэ цэнэтэй. 

Хэсэгхээн? тэгээд хэсэгхэний хэсэг нь хаачих юм, бас тэр хэсгийн хэсэг, бас яагаав тэгэхэд тэгсэн тэр хэсэг, тэгээд тэнд үлдээсэн тэр хэсгүүдийн хэсэг, бас тэр хэсгүүдээс гаднах бусад нь..

Одоо чиний санал болгох бүхэн завхай янхны нулимс адил, зэвхий даасан бороотой өдрийн үүлсийн чөлөөний багахан цэлмэлт адил, ажилч хичээнгүй талхчны өдрийн орлогын ул мөр болох нойлд үлдээсэн нойтон хар зуурмаг адил.. Ямар ч .. Хэрэг.. Үгүй.. 

тэр инээмсэглэв. тэр дандаа ийн учир битүүлэг инээмсэглэдэг. яг л бүхнийг мэдэж байгаа ч үзэгчийг өөрөө учрыг нь олохыг хүлээх илбэчин шиг л.. харин түүнийг ингэж инээмсэглэх бүр би хачин их үймэрч, ямар нэгэн зүйл буруу хэлсэн бяцхан хүү мэт мэдрэмжинд автдаг..

Дуу дуулаад ч нэмэр алга.. Дурла гэл үү чи ? Дурлаад намайг эдгэнэ гэж чи хэлсэн. Би дурлаа биз дээ чамд, одоо надруу өнгий! Хэрхэн эдгэсэнийг минь хар ! Онгичуулсан ундуй өдрүүд дунд итгэл гэгчийг нэгэнтээ  үлээчихсэн, бээрээд хөшчихсөн хөгшин эрийг л чи олж харна. Тэрний нүд үү, тэсэхийн аргагүй хоосон, басхүү тэр хоосонд нь амар амгалангийн өчүүхэн ч гялбаа үгүй, үрчлээтэн нулимсандаа доод зовхи нь түлэгдэх шахсан амьгүй эр! чи намайг яаж орхисноо хар л даа.. 

тэр буруу хараад суучихав. араас нь очиж тэвэрмээр.. үгүй байз, чи минь санаа алдаад байна уу даа, чамайг санаа алдах бүр цээжнээс чинь тас хар дальт шувуу дэрхийн нисдэг. тэгээд өрөөн дундуур тэсхийн аргагүй хачин их нам гүмээр нисээд л байдаг..

Гуйя, сөхрөе чамдаа.. зүүдээр минь бүү элэглээч, энэ зүүднүүд миний хагас солиорлын аятайхан өглөөний зууш болж түүгээр нь би шахмал эм үйлдвэрлэж эдгээр эрүүлчүүдэд тарааж өгөхөөр болоод байна. Чи дуулж байна уу! Би эмийн үйлдвэрлэл эрхлэнэ. тэгээд захирал нь болоод өдөр бүр чамдаа янз бүрийн эмээр хэлхсэн цэцгэн хэлбэртэй баглаа илгээнэ. Эсвэл чимээгүйхнээр үүдэн дээр чинь үлдээнэ. Бас яаж зүгээр байхав, хонхыг чинь дараад зугатана. Гарч ирэх чимээнээр чинь пижигнэтэл гүйгээд арилж өгнө дөө.. Хэ ХЭ ХЭ

тэр уйлаад байх шиг. мөр нь үл мэдэгхэн чичирхийлж... чамайг уйлах үест  тэнгэр яагаад цэлмэчихдгийг, нүдэн дотор чинь гүнээс гүн тэнгисийн давалгаа үүсч, тэр давалгааг залгилсан би вээр хэрхэн хатаж, чамаар ундаасдагыг минь мэдэх үү? чиний нулимс шорвогших тусам  хоолойндоо углах ямар нэгэн уяа хаймаар болох юм..


Гарт минь хүрэх гээд үз л дээ, хүч минь нэгэнт дууссан. Эрэл ч бас.. Хүсэл ч..
Одоо надаас хулгайлж болох юм -очоогүй цаг хугацаа.. Харамгүй өгөхөд бэлэн байна. Би ч бас дажгүй өглөгч новш шүү..

тэр над руу зөөлхөнөөр ширтлээ. ингэж харах бүрийд нүд рүү чинь хальт гишгээд л живчих шиг болж, хурууныхаа өндөг, арьсныхаа ширхэг бүрээр алтадсан нүүрэнд тань хүрэхийг тэсгэлгүй хүсдэгсэн.. яагаад над руу ширтэх бүрт чинь би хэвлийгээрээ явагч харанхуй нүхэнд амьдардаг ямарваа нэгэн бусдын цогцсоор хооллогч шавьжирхуу мэдрэмж төрдөг юм бол..харин чи.. гэрэлтээд л гэрэлтээд л, заримдаа би сохорч байна уу даа гэж хүртэл боддог. сохрохыг хүмүүс харанхуйгаар төсөөлдөг. үнэндээ энэ чинь эцэс төгсгөлгүй гэрэлд алхахын л нэр шүү дээ..

Үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
Ааааааааааааааааааааааааааааааааа
Ааааааааааааааүүүүүүүүүүүүүүүү!

Даарч байна, хамаа алга, арилаад өгөхөд бэлэн. Бидний хийсэн нүгэл цуурайнаас эхтэйгээс хойш. Энэ хаа ч дагана. Би зайллаа. Эргэж ирэхгүй шүү! Битгий хүлээгээд нүдээ ширгээчихээрэй! Ирнээ гэж гонж, мэдэв үү!!

тэр чимээгүйхэн замхарч байна.. эхлээд хуруу, цээж, миний хайрладаг жижигхээн мэнгэтэй хүзүү, бас чангахан хүрэхээсээ ч эмээдэг турьхан хөл, биеийн чинь бүх л хэсэг бараг үзэгдэхээ больж эхлэж байна. гагц нүдээ чи зөөлхөн аньчихаад, царай чинь урьдын л  адил хэтэрхий атаархам тайвнаар агаартай нэгдэж байна..

Энэ бүхнийг урьд нь харж байлуу, эсвэл чи оронд минь байлуу, цөхөрч үлдсэн нь би юм уу, чи юм уу? бид ер нь яах гэж энд..


Үүр цайж үзэгдэл бүхэн сарнин одоно. Гагц, цуурай л үлдэнэ..   
цуууурай ай ай ай ай ай..


                      ~   http://kellymoran.bandcamp.com/track/moonassi-2   ~






No comments:

Post a Comment